Өсвөрийн боксчдын “Тэмүүлэл” тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Өсвөрийн боксчдын “Тэмүүлэл” тэмцээн болно

Тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилтаараа Монголын топ дөрвөн спортын нэг гэгддэг боксын спортыг өсвөр үеийнхний дунд хөгжүүлэх зорилгоор БСШУЯ-ны харьяа мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн нэрэмжит боксын “ТЭМҮҮЛЭЛ” тэмцээнийг энэ оны гуравдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус тэмцээнийг Монголын олимпийн боксын холбооны 2011 оны тэмцээн, уралдаан зохион байгуулах календарчилсан төлөвлөгөөнд тусгаж өгсөн болохоор гадаадын өсвөрийн тамирчид ирж оролцохоо мэдэгдээд байгаа ажээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж