
Улсын драмын театрын хамт олон өнгөрсөн онд үзэгч олондоо Оросын алдарт зохиолч В.Красногоровын долоон жүжгийг цувралаар тавьж, өвөл цагийн нээлтээ Монголын түүхэн жүжгүүдээр үргэлжлүүлсэн билээ. Харин шинэ он гарсаар энэ сарын драмын хөтөлбөр нь хараахан гараагүй байгаа юм. Энэ жил драмын эрдмийн театрын 80 жилийн ой тохиож байгаа. Театрын 80 жилийн ойд зориулан Шекспирийн “Ромео Жулетта”-г гэгээн хайрын өдөр буюу Валентины баяраар мюзикл хэлбэрээр тавихаар болжээ.
Жүжгийн найруулагчаар Н.Наранбаатар ажиллаж байгаа юм байна. Тэрбээр өөрийн театрын уран бүтээлчдээс гадна бусад байгууллагын болон чөлөөт уран бүтээлчдийг оролцуулахаар төлөвлөсөн учир гол дүрийг хэнд өгөхөө хараахан шийдээгүй байгаа гэнэ.