Шави Ксас нэгэн сонирхолтой рекорд амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Шави Ксас нэгэн сонирхолтой рекорд амжилт тогтоолоо

Xtreme спортоор хичээллэдэг тамирчид янз бүрийн рекордыг эвдэхийг оролддог. Тэгвэл өчигдөр нэгэн сонирхолтой рекордыг Испани дугуйчин тогтоожээ. Энэ рекорд нь өндөр барилга өөд дугуйгаар өгсч, 90 давхраас дээш авирах явдал байсан. Учир нь өмнөх дэлхийн рекорд нь ийм байсан юм. Үүнийг эвдэх зорилготой байсан Шави Ксас дэлхийн шинэ рекорд амжилтыг тогтоох оролдлогоо төрөлх Барселона хотдоо хийжээ. Түүний хувьд 25 давхар зочид буудлын барилга өөд зургаан удаа авиралт хийж, дэлхийн рекордыг 60 давхраар ахиулсан байна. Өөрөөр хэлбэл, 150 давхар барилгын шатаар дугуйгаар өгссөн гэсэн үг. Испани дугуйчны хувьд 25 давхар барилгын дээр гараанд цахилгаан шатаар уруудаж, дахин авиралтаа үргэлжлүүлж байсан бөгөөд нийт 150 давхар өгсөхдөө нэг цаг, 42 минут, есөн секунд зарцуулсан байна. Тэрбээр авиралтынхаа дараа “Би эхнийхээ авиралтыг хийснийхээ дараачаар үүнийг хийж чадна гэдгээ мэдэрч байсан. Гэхдээ 50 дахь давхраас эхлээд бүх зүйл маш хэцүү болсон. Авиралтаа зогсоох бодол ч төрж байлаа. Гэхдээ үүнийг хийж чадсандаа баяртай байна” гэжээ. Испани залуугийн хувьд анх 2004 оноос эхлэн өндөр барилга өөд авирах оролдлогуудаа эхэлсэн бөгөөд Испанийн Колсеролла, Францын Эйффелийн цамхаг зэрэг барилгууд руу авиралт хийж байсан удаатай. Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн оны нэгдүгээр сард  Дубай хотын Бурж Калифа цамхаг руу авирах оролдлого нь бүтэлгүйтэж байсан юм. Харин энэ удаад тэрбээр дэлхийн рекордыг шинэчилж чаджээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж