Туркийн “Бешикташ” шинэ гишүүдээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Туркийн “Бешикташ” шинэ гишүүдээ танилцууллаа

Туркийн “Бешикташ” клуб Истанбул хотод хэвлэлийн бага хурал хийж, энэ өвөл авсан шинэ тамирчид болох Португалийн шигшээ багийн Симао, Уго Алмейда, Мануэль Фернандес нарыг олон нийтэд танилцууллаа. Ингэснээр дээрх тамирчид Рикардо Куарежма, Гути нарын шилдгүүдтэй цуг тоглохоор болж байна. “Бешикташ” өдгөө Туркийн лигт тэргүүлэгч “Трабзонспор” багаас 14 оноо дутуу, тавдугаар байрт бичигдээд байгаа. Тиймээс багийн удирдлагууд хүчээ зузаатгахаар шийдэж, Португалийн шигшээ багийн тамирчид болох Симао, Уго Алмейда, Мануэль Фернандес нарын тамирчдыг авсан билээ. Эдгээр залуус бүгд зүрх сэтгэлээ шинэ багтаа зориулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Хагас хамгаалагч Симаогийн хувьд өмнө нь “Барселона”, “Бенфика” зэрэг багуудад тоглож байсан бөгөөд шигшээ багийнхаа төлөө 85 тоглолтод оролцсон. “Бешикташ” түүнийг “Атлетико Мадрид” багаас худалдан авчээ. Харин довтлогч Алмейдаг Бундеслигийн “Вердер Бремен” багаас авсан бол хагас хамгаалагч Фернандесыг Испанийн “Валенсия”-гаас авсан байна. Ингэснээр “Бешикташ”-ийн бүрэлдэхүүн улам л хүчирхэг болж байна. Энэ багт Рикардо Куарежма, Гути нарын шилдгүүд тоглож байгаа билээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж