Премьер лиг Бэкхэмийг хүлээсээр

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Премьер лиг Бэкхэмийг хүлээсээр

Өвлийн солилцооны цонх Английн хөлбөмбөгт нэгэн домогт тоглогчийг нь буцааж авчирч магадгүй нь. Дэвид Бэкхэм буцаад англидаа ирэх цаг ойртож байна. Премьер лигийн хэд хэдэн баг түүнийг багтаа зээлээр тоглуулахыг хүсч байгаагаас хамгийн ил тод сонирхлоо илэрхийлсэн баг нь “Тоттенхэм”. Лондонгийн багийн босс Харри Рэднапп Бэкхэмийг багтаа авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. 35 настай хагас хамгаалагчийн төлөө “Блэкбурн”, “Ньюкасл” багууд мөн өрсөлдөж байгаа гэнэ. Харин Бэкхэмийн хэвлэлийн төлөөлөгч “Спөрс Бэкхэмийг сонирхож байгаа олон багийн нэг. Гэхдээ бид гэрээний нөхцлийн талаар нарийвчлан ярилцаагүй байгаа” гэжээ. Мэйжор Лиг Соккерийн улирал гуравдугаар сарын 15-нд үргэлжилнэ. Тэр болтол Бэкхэм 11 тоглолтын гэрээ хийж болох тухай төлөөлөгч нь мөн хэлсэн байна. 2009, 2010 онуудад Английн шигшээгийн ахлагч асан Бэкхэм “АС Милан” багт зээлээр тоглож байсан. Тэгэхээр одоо “ЛА Галакс”и баг зөвшөөрвөл Бэкс эргээд Будант Албьоныг зорих бололтой. Харин аль багийг сонгох бол.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж