Диана Таураси сэргээш хэрэглэжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Диана Таураси сэргээш хэрэглэжээ

Америкийн эмэгтэйчүүдийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны од тоглогч Диана Таураси сэргээш хэрэглэсэн болох нь тогтоогдож, хоёр жилийн хугацаанд Туркийн лигт тоглох эрхээ хасуулж магадгүй байгаа талаар Туркийн мэдээллийн хэрэгслүүд даваа гаригт мэдээлжээ. Туркийн сагсан бөмбөгийн холбоо энэ талаар мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлээгүй байгаа ч “Доган Ньюс” агентлаг, “НТВ Ньюс” сувгууд энэ мэдээллийг цацжээ.

“Финикс Меркури” болон “Коннектикут” багийн од тоглогчоос авсан сэргээшийн шинжилгээний В сорьцын хариу эерэг гарсан гэнэ. Таурасигийн баг “Фенербахче” болон бусад албаны хүмүүсийн зүгээс тодорхой мэдээлэл хийгээгүй байгаа юм. Таурасигийн өмгөөлөгч энэ талаар хэлэхдээ “Бид энэ мэдээллүүдийг олж харсан. Гэхдээ энэ албан ёсны мэдээ биш байсан” гэжээ.

WNBA-д дөрвөн жил дараалан онооны аваргаар тодорсон шилдэг тоглогч маань өнгөрсөн дөрвөн жилийн амралтаа Оросын лигт, тэр дундаа хүчирхэг “Спартак” клубт тоглож өнгөрүүлсэн бөгөөд энэ жилээс лигээ сольж, Туркт ирсэн билээ.

Таван удаагийн бүх одод, хоёр удаагийн аварга тоглогч маань “Финикс” багтайгаа олон жилийн шинэ гэрээг өнгөрөгч наймдугаар сард үзэглээд авсан. Мэдээж амралт авахгүй тоглож байгаа нь формоо алдахгүй бүхий л тэмцээн уралдаанд шилдэг болохын тулд хийж байгаа алхам ч хэрэв түүнээс авсан В сорьцын хариу эерэг болох нь албан ёсоор батлагдвал хоёр жил тоглох эрхээ хасуулахаас гадна магадгүй 2012 оны Лондонгийн олимпд оролцох эсэх асуудал нь ч яригдахыг үгүйсгэхгүй юм.

ОУОХ сэргээш хэрэглэсэн тамирчдад хатуу арга хэмжээ авсаар ирсэн билээ. Асуудал цаашид хүндэрвэл аравдугаар сард авсан АНУ-ын амжилттай ч холбогдохыг үгүйсгэхгүй. Тэрбээр багаа тэргүүлэн дэлхийн аваргад түрүүлсэн юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж