Тамирчин-сурагчдад боксын хэрэгсэл бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Тамирчин-сурагчдад боксын хэрэгсэл бэлэглэлээ

БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн боксын ангийн тамирчин-сурагчдад Монголын Олимпийн боксын холбооноос өнөөдөр иж бүрэн боксын хэрэгсэл гардуулан өглөө. Тус сургууль нь спортын 14 төрлөөр 400 тамирчин-сурагчдыг спортын ертөнцөд бэлтгэн гаргадаг бөгөөд үүнээс боксын спортоор хичээллэдэг 50 гаруй сурагч байдаг байна.

Боксын хэрэгсэл гардуулах ажиллагаанд Олимпийн боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Үйтүмэн, Монгол Улсын боксын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Банди нар хүрэлцэн ирж, өсвөрийн тамирчин-сурагчдад ирэх зугадугаар сард болох Хүүхдийн спортын их наадамд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө. Энэ үеэр мөн Биеийн тамир, спортын дунд сургуулийн захирал доктор, профессор Ч.Зоригтбаатар боксын ангийн тамирчин-сурагчдыг Олимпийн боксын холбооноос дэмжин ажиллаж байгаад багш, дасгалжуулагч, сурагч, эцэг эхчүүдийн нэрийн өмнөөс баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж