Hyundai Hopman Cup хөшгөө нээлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Hyundai Hopman Cup хөшгөө нээлээ

Талбайн теннисний шинэ улирал Ногоон тив Австралиас эхэллээ. Перт хотноо байрлах Бурсвуд дом теннисний талбайд ITF холбооны улирлын эхний тэмцээн болох 23 дахь удаагийн Хопманы цомын тэмцээн нээлтээ хийлээ. Өмнөд Солонгосын Hyundai корпорацийн ивээн тэтгэж буй Хопманы цомын тэмцээн буюу Олон улсын талбайн теннисний холбооны холимог хосын аварга шалгаруулах тэмцээн шинэ тивд амжилттай үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр хүчирхэг бүрэлдэхүүнтэй Серби, Казахстаны багууд хүч үзлээ. Девисийн цомын тэмцээн анх удаа түрүүлсэн Сербийн багийн ахлагч Новак Жокович, цагтаа дэлхийн чансааг тэргүүлж явсан Ана Иванович гэсэн бүрэлдэхүүнтэй Сербиуд Ярослова Шведова, Андрей Голубев нарын бүрэлдэхүүнтэй Казахстаны багийг буулган авахад хүндрэл гарсангүй. Ана Иванович хоёр сет дараалан 7-6; 6-1 харьцаатай ялалт байгуулсан бол дэлхийн чансааны №3 Новак Жокович 3-6; 6-3; 6-1 харьцаагаар ялалт байгуулж, хэсгийн эхний хожлоо авсан байна. Холимог хосын тоглолтод ч Сербийн хос 7-6; 6-4-өөр Шведова, Голубев нарыг хожиж, тэмцээний гараагаа амжилттай хийлээ. “А” хэсэгт багтсан тэд дараагийн тоглолтоо өнөөдөр орой эзэн орон Австралийн багийн эсрэг хийх юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж