Фреди дахин Будант Албьонд тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Фреди дахин Будант Албьонд тоглоно

Шведийн хөлбөмбөгийн шигшээ баг болон Премьер лигийн “Арсенал” клубт гайхалтай тоглолт үзүүлж явсан Фредрик Юнберг Шотландын топ клуб “Селтик”-т хүчин зүтгэхээр боллоо. “Арсенал” клуб лигтээ 49 дараалан хожигдоогүй гэсэн гайхалтай амжилтыг үзүүлж явах үед тус багийн салшгүй нэг хэсэг байсан хагас хамгаалагч Фредрик Юнберг 2007онд “Их буучид”-ын эгнээнээс гарч, АНУ-ыг зорьсон билээ. Тэндээ Сиатл, Чикаго хотын багт хчүин зүтгэж байгаад өвлийн амралтаар Будант Албьоны аралд ирээд байна. Гэхдээ энэ удаад тэрбээр Шотландын дээд лигт тоглохоор болсон бөгөөд доминант клуб “Селтик”-тэй энэ улирлыг дуустал тоглох гэрээ байгуулсан байна. Тэрбээр төрөлх Шведийн “Халмстад” багаас мэргэжлийн гараагаа эхлэн 1998 онд Хойд Лондонгийн “Арсенал” багт очиж байлаа. Үүнээс хойш Швед жигүүрийн хагас хамгаалагч “Их буучид”-ын хамтаар гайхалтай найман улирлыг өнгөрөөхдөө 216 тоглолтод оролцож, 46 гоолыг эсрэг багийн хаалганд оруулсан байна. Мөн Премьер лигийн цом болон Английн хөлбөмбөгийн холбооны цом зэрэг шагналуудыг хүртэн 2007 онд “Уэстхэм Юнайтед” багт очсон, харин “Алхнууд”-ын эгнээнд ганцхан улирлыг өнгөрүүлж, далайн чанад дахь Мэйжор лигт тоглох болжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж