“Academy Awards” кино наадам болно

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

“Academy Awards” кино наадам болно

Монголын кино урлаг сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг шил дараалан гарах уран сайхны кинонууд харуулж байгаа биз. Энэ үед Монголын кино урлагийн сайн мууг нь дүгнэх кино наадам яах аргагүй үгүйлэгдэж байгаа. Тиймдээ ч Монголын үндэсний кино урлагийн академи “Academy Awards” хэмээх кино наадмыг ирэх сард зохион бай гэнэ.

Өнгөрсөн онд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулдаг “Улаанбаатар” кино наадам болох ёстой байсан ч тодорхой бус шалтгааны улмаас наадам болоогүй. Гурван жилд нэг удаа болдог тус кино наадам хамгийн сүүлд 2007 онд болж, найруулагч З.Батболдын “Боолын гэрээ” уран сайхны кино шилдэг киногоор шалгарч байсан юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж