Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

Москвагийн армада

(“Newsweek”, АНУ)

 687 тэрбум ам.долларын нүсэр цогц арга хэмжээг зарлав

Европ төсвийн алдагдлаа бууруулахаар зардлаа багасгаж байхад нефтийн үнийн өсөлтөөр олсон мөнгөө Орос салхинд хийсгэсээр байна. Кремлийн зүгээс эдийн засгаа дэмжихээр авч буй цогцолбор арга хэмжээ нь тодорхой хэмжээгээр өмнөхөө давтсан үйлдэл болж байна. Жишээлбэл, Хятадыг өдөөн дуудсан энэ шинэ флотыг хэлж болно.

Өнгөрсөн долоо хоногт  ерөнхий сайд Владимир Путин дараагийн арван жилд Батлан хамгаалах салбарт зарцуулах 687 тэрбум ам.долларын нүсэр цогц арга хэм­жээг зарлав. Энэ мөнгөний дөрөв­ний нэг нь Оросын Номхон далайн флотын шинэчлэлд зориулагдах юм. Зайлшгүй чухал гэсэн Крем­лийн жагсаалтад цохилтын шинэ ангилаллын шумбадаг онгоцнууд, пуужинт шумбадаг онгоцнууд, манаа­ны хөлөг онгоцнууд болон он­гоц тээгч зэрэг 20 шинэ хөлөг он­гоц худалдан авах зардал багтжээ.

Өнгөц харахад эдгээр зардлын зорилго нь Орос өмнөхийн адил Номхон далай дахь их гүрний тоглогч хэвээр байна гэдгийг Хятадад  хуруулах явдал юм. Үүний хажуугаар өөрийн хөгширсөн цэр­гийн аж үйлдвэрлэлдээ оруулах мөнгө Орост бас хэрэгтэй юм. Оросын цэрэг, аж үйлдвэрийн цогцолборт гурван сая орчим хүн  ажилладаг бөгөөд аж үйлдвэр дэх ажилчдын орон тооны 20 хувийг түүгээр нөхөж байна. Уламжлалт зэвсэглэлийн наймаагаар Орос АНУ-ын дараах дэлхийн хоёр дахь том экспортлогч  хэвээр байгаа ч түүний батлан хамгаалахын аж үйлдвэр нь ноцтой асуудлыг амсаж байгаа билээ.

Өнгөрсөн онд Орос гадаадын захиалагч нарт ойролцоогоор 10 тэр­бум ам.долларын зэвсгийг ху­далд­сан нь гол төлөв үнэ нь уна­сан уламжлалт хэрэгсэл бай­­лаа. Шинжээч Александр Голь­цын яриагаар Оросын батлан хам­гаалахын үйлдвэрүүдийн 25 хувь нь дампуурлын ирмэгт ирсэн ба тэдний ихэнх нь “Зөвлөлтийн үеийн үр ашиггүй системийн үлдэгдэл” ажээ.

Оросын Батлан хамгаалах яам анх удаагаа дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гадаадаас тоног төхөөрөмж худалдан авч эхлэв.  Тухайлбал, оросууд нисдэг тэрэг зөөгчийг өөрсдөө бүтээж чадахгүй учир нэг нь нэр тэрбум евроны үнэтэй, 20 мянган тоннын усан эзэлхүүнтэй Mistral ангиллын нис­дэг тэрэг зөөгчийг Францаас худалдан авч байна.

Оросын арми ч шилдэг чанараа алдаад байгаа. Өнгөрсөн сард Стратеги, технологийн судал­гааны төвийн гаргасан мэдээгээр Оро­сын арми 1,1 сая хүнтэй ч түүний зөвхөн хоёр анги нэгтгэлийн дөнгөж есөн мянган хүн л шуурхай бэлэн байдалд орж чадах гэнэ.

Мөнгө цутгаснаар Оросын ар­мийг орчин үеийн болгож чадахгүй ч тэр нь батлан хамгаалах салбарын сая сая цэрэг, ажилтнуудыг ажлаар хангах юм. Мөн энэ тооцоогоор баяжих цөөнгүй хүнд сурталтнууд ба цэргийн захиалагч нар бий. Өнгөрсөн жилд Оросын хүнд сурталтнууд нэг их наяд рубль буюу 33 тэрбум ам.долларыг улсын төсвөөс халаасалсан гэж ерөнхийлөгч Дмитрий Медведев дүгнэсэн байгаа. Медведевт зориулагдсан супер яхта хөлөг онгоцыг их ч үгүй бага ч үгүй 35 сая ам.доллараар авсан гэдгээ Кремль нуухгүй байгаа юм. Тэр нь Оросын тэнгисийн хүчинд хамаатай гэж үү?

Эх сурвалж: Moscow’s Armada

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж