Уранбаяр хүүд нөөтбүүк бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Уранбаяр хүүд нөөтбүүк бэлэглэв

Дорнод аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 4б ангийн сурагч Алтангэрэлийн Уранбаяр хүү 2010 оны зургадугаар сарын 08-ны өдөр хурдан морь тарлаад буцаж явахдаа хөлөтж явсан дааганых нь хазаарны цулбуур тасран давхихад араас нь хөөцөлдсөөр ой руу орж шөнийн харанхуйд зүг чигээ алдаж хоёр дахь хоногтоо мориноосоо унаж явгарсан бөгөөд зуны 42 хэмийн халуунд ойд орь ганцаараа 11 хоног явахдаа хоёр чонотой тулгарч, хоол ундгүй ангаж цангаж өлсөж байсан өөрийн авхаалж самбаагаар амьд гарч чадсан юм. Түүний энэ их эр зориг, хатуужил тэвчээрийг үнэлж “Эр зориг-Авхаалж самбаа” номинацид шалгаруулан МУ-ын ерөнхий сайд С.Батболд “Оны шилдэг хүүхэд” батламж гардуулжээ. Улмаар шинэ оны ажлын анхны өдөр А.Уранбаяр хүүд Аймгийн Засаг дарга Ц.Жанлав notebook, өргөмжлөл, гарын бэлэг гардууллаа.

Мөнгөнтуул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж