Ч.Мичидмаа театрын байнгын үзэгч

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Ч.Мичидмаа театрын байнгын үзэгч

Монголын сайхан бүсгүй мисс Ч.Мичидмаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын байнгын үзэгчдийн нэг. Тэрбээр театр тоглож буй дуурь, балетыг алгасалгүй үздэг бөгөөд ихэвчлэн хоёр, гуравдугаар эгнээнд суудаг. Мисс Ч.Мичидмаа хамгийн сүүлд гэхэд П.И.Чайковскийн “Щелкунчик” балетыг хүүхдүүдийнхээ хамт үзжээ.

Саяхнаас Монгол улсын аварга Д.Сумъяабазарыг залуухан охинтой амрагийн холбоо тогтоосон нь баригдаж, тэсвэр алдсан мисс Ч.Мичидмаа АНУ-ыг зорьж нөхрөөсөө салах, эсвэл өршөөж гэр бүлийн амьдралаа хадгалж үлдэх хоёр сонголтын аль нэгийг хийх хэрэгтэй болсон талаар шар хэвлэлүүдээр цуураад байгаа. Гэр бүлийнх нь талаар таагүй мэдээлэл цацагдах болсонд мисс бүсгүй дурамчхан ханддаг ч энэ бүх стресс, бухимдлаа сонгодог урлаг, тэр дундаа балет үзэж тайлдаг бололтой.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж