Төрийн нарийн бичгийн дарга Нью Йоркт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.02.23-нд нийтлэгдсэн

Төрийн нарийн бичгийн дарга Нью Йоркт ажиллаж байна

Нью-Йорк хотноо ажлын айлчлал хийж буй Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар өнөөдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй буюу далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн газрын /UN-OHRLLS/ Дээд төлөөлөгч Ч.Диарра болон далайд гарцгүй хөгжиж буй зарим улсын Байнгын төлөөлөгч нартай уулзав.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хамтын ажиллагаанд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр, тухайлбал, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийг санаачлан ажиллуулж байгааг тэмдэглэн, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлэв.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн гамшигт үзэгдлийн нөлөөлөл эмзэг эдийн засагтай орнуудад хүчтэй нөлөөлж буй, үүний тод жишээ нь Монгол Улсад тохиолдоод буй зудын гамшиг бөгөөд НҮБ-ын зүгээс холбогдох тусламж үзүүлж буйд талархал илэрхийлж, ерөнхий нарийн бичгийн даргаас дэвшүүлсэн гамшгаас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хүрээнд НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын салбарыг Монгол Улсад байгуулах санал тавив. Мөн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын идэвхтэй оролцоог хангах чиглэлээр Засгийн газраас авч буй арга хэмжээний талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад танилцуулав гэж Гадаад харилцааны яамны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж