
Тэднээс хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар мэдээлэл өгөхөөр ирсэн. Тэрээр “Энэ Дэгийн хуульд гарсан хэд хэдэн өөрчлөлт бий. Маргаан дэгдээгээд буй. Нэгдсэн хуралдаан нээлттэй. Бусад хуралдаанд сэтгүүлчдийг биечлэн оролцуулахгүй байх заалт нь хэвлэн нийтлэх, мэдээлэл олж авах эрхийг зөрчөөгүй” гэв.
Түүнийг ийнхүү мэдээлэл өгөх үеэр хэвлэлийн танхимд байсан телевиз, сонины сэтгүүлчид хэвлэлийн хурлыг орхин гарцгаалаа. Ж.Сүхбаатар гишүүн “Шулуухан хэлэхэд сэтгүүлч биечлэн байлцахыг л хориглосон байгаа. Засгийн газрын хуралдаанд ч мөн сэтгүүлч оролцдоггүй биз дээ. Та хэд тайлбар сонсохгүйгээр хуулийг буруу ойлгоод байна” гэсээр хоцорсон. Парламентын сэтгүүлчдийн холбооны төлөөлөгч энэ үеээр “Сэтгүүлчдийн мэдээлэл олж авахад цензур тогтоож байна. Бид Монгол Улсын Ерөнхийлөгчид мэдэгдлээ хүргүүлэх болно” гэлээ.
Б.Манд