
-Та өнгөрсөн арваннэгдүгээр сарын 2-нд болсон шүүх хурал дээр “Миний хувь тавилан бол миний амьдрал. Энэ нь аль хэдийнэ батлагдсан” гэж байсан. Тэгэхээр хувь тавилан гэж та яг юуг хэлэв?
-Миний хэлсэн “Хувь тавилан” гэдэг үгийг логик талаас нь тайлбарлах боломжгүй. Гэхдээ 2х2=4 гэсэнтэй ижил санаа. Хэдэн зуун жилийн туршид оршиж ирсэн хууль зүйг баримталж буй өнөөгийн Оросын амжилт нэг их дээрдсэнгүй.
Хэдий тийм боловч өнөөдөр Орос орон болон ард түмний ирээдүй хэрхэхийг хэлэхэд амархан байна. Түүхийн шинэ эргэлтийн үе бид эргэлт хийж чадна. Би үүнд итгэдэг. Гэвч ард түмэн юунд шаналж, юу алдаж буйг эрх баригчид ойлгохгүй байна. Тэд ард түмэн шударга ёсыг хүсч буйг ч харгалзан үздэггүй. Эрх мэдэлтнүүд ичих нүүртэй байх хэрэгтэй. Ингэснээр бид чөлөөлөгдөж, хүн бүр хууль дүрмээ дагаж, аз жаргалтай байх болно. Орос оронд ард түмэн нь хангалуун байх ёстой. Гэхдээ сайн хоолтой байх нь эрх чөлөө биш. Сайн хоол хуулийнханд чухал биш. Нэг үгээр хэлбэл, хангалуун байдал ичих нүүрийг орлож буй хэрэг. Үүнд бүү итгэ. Миний өвөө 1941 онд байлдаж яваад нас барсан, харин нөгөө нь цөмийн пуужингийн хамгаалалт бүтээсэн ч “Хрущевийн өрөөн”-д амьсгал хураасан. Тэд өөрсдийгөө эх орондоо үйлчилж байгаа гэдэгтээ итгэж байсан юм. Үүнээс илүү амьдарч болох байсан ч өөрсдийгөө болж байна гэж дүгнэж байсан юм шүү дээ. Харин одоо тэдний араас орох миний ээлж ирээд байна.
-Та өнгөрсөн хугацаанд олон нийтийн үзэл бодлыг өөрчилж, өөртөө татаж чадлаа шүү дээ. Үүнийг ялалт гэж болох юм. Харин элитүүд, тэр тусмаа Кремлийнхэн улс төр хөөж байна. Таныхаар Засгийн газар хаашаа явж байна вэ. Тэд юунд хүрэхээр тэмүүлж байна вэ?
-Энэ бол Засгийн газрынхны түгээмэл асуудал. Зарим тохиолдолд тэд ямар алдаа гаргаснаа ч ухаардаггүй. Энэ нь хуримтлагдсаар нэг өдөр задардаг. Тиймээс эрх баригчид алдаагаа залруулахыг хичээж байгаа нь энэ. Гэвч Зөвлөлтийн үед ямар байсныг эргэн сануулж байна шүү дээ.
-Ерөнхий сайд В.Путин “М.Ходорковскийн амь нас өөрийнх нь гарт бий” гэж олон нийтэд мэдэгдэж байсан. Тэр танд туслахгүй нь ойлгомжтой. Ингэж хэлэх нь ямар зорилготой юм бол?
-В.Путин сонгуульд бэлтгэж л ингэж хэлсэн. Тэр өөрөөсөө илүү Басманномын хууль зүйд итгэдэг. Нэмж хэлэхэд Басманномын хууль зүй гэж байгаагүй бол В.Путин надад хандсан утгагүй үг хэзээ ч хэлэхгүй.
-В.Путин яагаад танаас айдаг юм бэ. Та түүнийг юунаас айдгийг мэддэг юм уу, эсвэл тэр таныг хүчтэй сөрөг хүчин болохоос айдаг юм уу. Аль эсвэл тэд таны мөнгийг ашиглах гэсэндээ юү?
-Болж буй бүх үйл явц В.Путины түрэмгийлэл юм шүү дээ. Үнэн удахгүй илэрнэ. Ийм тохиолдолд прагматизмыг харж болохгүй ч айдсаас гарсан бодлого оновчгүй байдлыг харуулаад өгнө.
-Тантай холбоотой хэргийг Ерөнхийлөгч Д.Медведев биш, Ерөнхий сайд В.Путин шийдвэрлэнэ гэсэн ойлголт олон нийтийн дунд хүчтэй тархсан. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?
-Эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана. Шүүхийн тогтолцоо бол хариуцлага тооцох тогтолцоо шүү дээ. Татварын хуулийн 90 дүгээр заалтын дагуу тухайн этгээд буруутай нь тогтоогдсон тохиолдолд Ерөнхийлөгч шийдвэр гаргах бүрэн боломжтой. Энэ бол хууль шүү дээ. Тийм болохоор тун удахгүй хэн шийдвэр гаргах нь тодорхой болно.
-Штрасбург, Гааг ОХУ-ын Юкостой холбоотой хэрэгт нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Харин эрх баригчид таны хэрэгт огт хамаагүй зүйл мэт хандаж байна шүү дээ. Энэ талаар?
-Прокурорууд Юкосын татвартай холбоотой хэргийг гэнэт гаргаж ирснээс улбаалж, өнөөгийн нөхцөл байдал үүсээд байгаа шүү дээ. Манай орны шүүх Штрасбург, Гаагийн алинтай нь ч холбоотой ажилладаггүй. Гэвч яагаад эрх баригчдад хамаагүй гэж. Үүнийг тайлбарлахад бэрх хэдий ч энэ бүхэнд ямар ч байсан мөнгө хамаагүй байх. Үнэн хэрэгтээ эрх баригчид шүүх болон Басманномын хууль зүйн ялгааг олж хардаггүй хүмүүс. Явж, явж тэд өөрсдөө л гайхширч хоцорно. Тэдний үнэн чанарт ганцхан би ч биш бүгд л баярлана.
-Тэгэхээр тун удахгүй шүүх шийдвэрээ гаргах гэж байна. Та баяртай байгаа байлгүй. Хэрэв таныг дахиад урт хугацаагаар хорих шийд гаргавал та юу хийх вэ?
-Өнөөгийн нөхцөл байдалд бид чадах бүхнээ хийсэн. Бид прокуроруудыг энэ хэргийг эргэн харж, аль болох нааштайгаар шийдвэрлэхийг хүссэн. Гэвч татгалзсан хариу авсан. Харин олон нийт биднийг өмгөөлж байна. Та бүхэндээ баярлалаа. Ард түмэн биднийг улс төрийнхний урт гар, хэрүүл маргаанаас хамгаалж байна шүү дээ. Албаныхны миний талаар дэлхий нийтэд хандаж хэлсэн бүхэн эцэстээ алдаа болон хувирна. Гэхдээ бид амжилт олсон гэж үү, үгүй. Би улс орноороо бахархахыг хүсдэг. Даанч би одоохондоо улс орныхоо шившиг нь болчихоод байна. Миний сэтгэл тайван бус байна.
-Та энэ ярилцлагад бэлтгэж байхдаа баривчлагдахаасаа өмнө хамгийн сүүлд хэвлэлийнхэнтэй уулзаж байсан үеийнх шигээ харагдсан. Надад таны энэ байдал өөрийгөө шоронд орохгүй гэдэгт итгэж байгаа юм шиг санагдсан. Шүүх хурал таны өнгөрсөн долоон жилийн амьдралыг эцэслэх болов уу. Ямар нэгэн ид шид туслах болов уу?
-Юкос хэзээ нэгэн цагт нуран унана гэдэгт би итгэдэггүй. Намайг баривчлагдсаны дараа хэн ч надад тусалж чадаагүй. Тэр үед ямар нэгэн арга байсан бол 2003 оны наймдугаар сард л жинхэнэ ид шид гарч ирэх байсан байх. Би сонголтоо хийсэн. Мэдээж тухайн үеийн эрх баригчдын энэ хэлмэгдүүлэлт Юкосыг унагах зорилготой бөгөөд энэ нь боломжтойгоос гадна улс орныг бүхэлд нь өөрчилж ч магадгүй.
-Михайл Борисович, эрх бүхий хүмүүс танаас яагаад айгаад байна вэ. Үүнд ямар учир байна вэ. Та юу гэж ойлгож байна?
-Би ч тэднийг ойлгохгүй байна. Тэдний хийдэг үйл хөдлөл янз бүр. Манай орны ард түмэн, эрх баригчид урт удаан хугацаанд мөр зэрэгцэн оршиж ирсэн ч хоорондоо төгс зохицож чаддаггүй шүү дээ. Үүнд тайлбар хийхэд хэцүү ч өнгөрсөн долоон жилийн хугацаа бүхнийг харууллаа шүү дээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин