”Алтангадас”-ынхан МҮДН-ыг хоёр хуваалаа гэв үү

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

”Алтангадас”-ынхан МҮДН-ыг хоёр хуваалаа гэв үү

Ардчилсан намынхан хам­тарсан Засгийн газ­рыг анх байгуулах үед ашиг сонирхлын зөрчилдөөний хувьд дахин хуваарилалтад орж байсан. Тухайн үед “Эрдэнийн хувь” бүлгийнхэн “Сөрөг хүчнийхэнтэйгээ за­сагт хамтрахгүй. Гэхдээ бидэнд УИХ-ын зарим байнгын хорооны дарга нарын суудлыг өг. Мөн сайдын суудал санал болговол байж болох л юм” хэмээж байв. Ардчилсан нам дахь фракциуд ийн тохиролцсон ч “Алтангадас”-ынхан УИХ-ын дэд даргаас авахуулаад зарим агентлагийн даргын суудлыг “өмчилж”, бялууны ихэнхийг хүртсэн билээ. Хэдийгээр Сангийн сайд С.Баяр­цогт “Зарчмаараа явъя. Тэ­дэнтэй анх тохиролц­со­ноороо байя” хэмээн нөхдөө ятгасан гэх ч “Алтангадас”-ынхан тохиролцоог хохи­рол­цоо болгоно гэж ямар байдгийг харуулахыг хичээ­сэн бололтой. Ард­чилсан хүчний холбооны ерөнхийлөгч З.Энхболд нар “Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд орохдоо тавьж байсан тангаргаасаа та бүхэн няцаж байгаа юм уу” хэмээн Н.Алтанхуягаас саяхан асуу­хад “Тийм” гэж хариулсан аж. Харин үүний дараахан буюу өчигдөр Ардчилсан хүчний холбооныхны гол холбоотон болох МҮДН фракцийг хоёр хуваасан нь тодорхой болов. Эх сурвалжуудын өгүүлснээр, “Алтангадас”-ынхан Ц.Баяр­сайхан тэргүүтэй МҮДН-ын за­рим лидерийг өөрсдөдөө урвуулж чадсан сурагтай. Чухам иймээс УИХ-ын ги­шүүн Г.Баярсайхан, Д.Одхүү на­рыг байнгын хорооны даргад нэр дэвшихэд “Ал­тан­гадас”, Ардчилсан хүчний хол­бооныхны дунд хүч тэнц­вэргүй багахан тулаан болж өнгөрсөн байна. Товчхондоо, З.Энхболд нар байнгын хорооны даргын  суудлыг нам доторхи сөрөг хүчнийхэндээ алджээ.  

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж