Brad-ын гэр бүл 2 сая доллар хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Brad-ын гэр бүл 2 сая доллар хандивлалаа

Холливуудын хамгийн өгөөмөр хос болох нэрт жүжигчин Brad Pitt, Angelina Jolie нар өөрсдийн буяны сангаараа дамжуулан Африкийн Намибиа улсад 2 сая ам.долларын хандив өгсөн байна. Уг мөнгийг тус улсын боловсролын системийг сайжруулах, хүүхдүүдийн сурах таатай орчинг бүрдүүлэх, иргэдийн эрүүл мэнд болох амьдрах орчинг сайжруулахад зарцуулах аж.

Мөн тус улсад явуулах буяны үйл ажиллагааг хосууд охин Shiloh-ын нэрэмжит болгожээ. “Бид энэ улсын ард иргэд ямар хүнд нөхцөлд амьдарч байгааг харж байна. Тэд өдөр бүр маш хүнд хөдөлмөр эрхэлж, өөрсдийн амьдралаа авч явдаг. Тэдний амьдрал тус болох, орчинг нь сайжруулах энэхүү төслөө бид охиныхоо нэрээр нэрлэж байгаа. Учир нь бид охиноо нийгүүлсэнгүй, буяны үйлст бусдын хошуучлан оролцдог ухамсартай хүн болоосой гэж хүсдэг” хэмээн Jolie сэтгүүлчдэд ярьжээ.

Хосууд өнөр өтгөн гэр бүлийнхээ хамт шинэ оноо тус улсад угтсан ба сургууль фермүүдээр явж танилцсан байна.

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж