
Кой BBC радиод өгсөн ярилцлагадаа “Бид нутагтаа олон улсын том тэмцээн зохион байгуулах эрх авч чадаагүй. Тиймээс бид залуу үеэ олимпод анхаарахыг хүсч байна” гэсэн байна. Түүний дурдсан гурван од тоглогч олимпод оролцох боломжтой тэр тусмаа Бэкхэм тоглогч юм уу дасгалжуулагчийн хувиар оролцох боломжтой гэнэ. Мөн Кой “Манчестер Юнайтед”-ын менежер Сэр Алекс Фергусонг олимпийн үеэр Английн шигшээг удирдах хүсэлт гаргана гэсэн байна. Гэхдээ Английн хөлбөмбөгийн холбооноос олимпийн наадамд оролцох хөлбөмбөгийн шигшээ багийг хэн дасгалжуулахыг шийдвэрлээгүй байгаа бөгөөд Сэр Алекс, Дэвид Бэкхэм нар уг ажлыг хүлээн авах өндөр магадлалтай байгаа аж.
Кой “Би шийдвэр гаргахгүй. Хөлбөмбөгийн холбоо л шийдвэр гаргана. Сэр Алекс Английн хөлбөмбөгийн жинхэнэ бэлгэ тэмдэг учраас энэ хариуцлагатай ажлыг тун сайн хийж чадна” гэсэн байна.
Хөлбөмбөгийн дэлхийн аваргыг харамсалтайгаар өнжсөн Бэкхэм магадгүй Лондонгийн олимпын наадмын гол чимэг байж болох юм.
Score Studio