Сайдын тансаг амралтыг шүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Сайдын тансаг амралтыг шүүмжилжээ

Английн сангийн сайд Жорж Осборн дэлхийд алдаршсан Швейцарийн цанын гулгуурын газар очиж, амралтаа тансаглан өнгөрүүлж байгаа талаар шүүмжлэл өрнөжээ. Эгэл жирийн англи иргэд Засгийн газраас хэрэгжүүлж буй “бүсээ чангалах” бодлогын бай болж байхад түүнийг санаачлагч сайд тансаглан амарч байгааг олон нийт дургүйцэн шүүмжилж байгаа юм байна.

Английн Unite үйлдвэрчний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Len McCluskey  даваа гаригт Daily Mirror сонинд өгсөн ярилцлагандаа сайд гэр бүлтэйгээ хамт хэрхэн амарч байгаа талаар олон сонин сэтгүүлд гарсан зургийг жишээ баримт болгон “Бусад иргэдийн хувьд ийм боломж огт байхгүй байгаа гэдэг нь тодорхой юм” хэмээн мэдэгдсэн байна.

Английн иргэд  шинэ оноос эхлэн нэмүү өртгийн төлбөрийг 20 хувиарь нэмэн төлөх шийдвэр хэрэгжиж эхлээд байгаа юм.

Энэ шүүмжлэлээс сургамж авсан ч юм уу ямарч гэсэн английн ерөнхий сайд Дэвид Кэмерон Тайландад шинэ оноо угтан өнгөрүүлэх гэж байсан төлөвлөгөөгөө цуцалсан аж.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж