“X-Men: First Class” хавар нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2011.02.17-нд нийтлэгдсэн

“X-Men: First Class” хавар нээлтээ хийнэ

Комик номын зохиолоос даян дэлхийн үзэгчдийн хайртай кино болж чадсан "Икс Хүмүүс" цуврал киноны тавдугаар анги ирэх зургадугаар сарын 03-нд нээлтээ хийнэ. Анх 2000 оноос эдүгээг хүртэл дэлгэцнээ өвөрмөц зохиол, гайхалтай баатруудаараа тэсрэлт хийсээр ирсэн тус цувралын энэхүү ангийг найруулагч Мэттью Ваугн найруулсан ба 120 сая долларын өртгөөр XX Зуун Фокс кино компани бүтээжээ.

Гол дүрд нь "Wanted" киногоороо олны танил болсон залуу жүжигчин Жеймс Маквой тоглосон ба Майкл Фассенберг, Рөүз Бирн, Оливер Платт нарын залуу жүжигчид бусад дүрийг бүтээжээ. Мөн шинээр нэгэн өвөрмөц дүр орж ирж буй нь Холливуудын алдарт жүжигчин Кевин Бэконы бүтээсэн Себастьян Шоугийн дүр аж.

Өмнөх бүх ангиудад гол дүр болж байсан профессор Чарльз Хавьер болон Магнето нарын залуу насны үйл явдал энэ кинонд өрнөх нь цувралын үйл явдал үүссэн үеийн тайлбар маягаар онц сонирхолтойгоор үзэгчдэд хүүрнэх нь энэ ажээ. Харин үзэгчдийн эчнээ танил болсон Нохойзээх болон түүний нөхөд бүгд байхгүй болж оронд нь мутантуудын сургуулийн залуусын дүр бүхий цоо шинэ үйл явдал өрнөх гэнэ.

Тус цуврал таван киноноос хамгийн өндөр өртөгтэй бүтээгдсэн нь 2006 оны гуравдугаар анги нь аж. Тус кино нийт 210 сая долларын өртөгтэй байсан бол хамгийн их ашиг орлого олсон нь 459 сая доллараар мөн л гуравдугаар анги нь нэрлэгдсэн байна. Таван цувралд дөрвөн өөр найруулагч ажиллаж байсан агаад үзэгчдийн хүртээл болоод байгаа эхний дөрвөн ангиас нь XX Зуун Фокс нийтдээ 1 тэрбум 535 сая долларын ашиг орлого олж байжээ.

Н.Наран
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж