Felix Reimann-тай дөрвөн жилийн гэрээ байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.04-нд нийтлэгдсэн

Felix Reimann-тай дөрвөн жилийн гэрээ байгуулжээ

Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын мэндэлсний 255 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Иймд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид суут хөгжмийн зохиолчийн мэндэлсний 255 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ХБНГУ-ын “Amadeus Kammerochester dortmund”-ийн захирал, ерөнхий удирдаач ноён Felix Reimann болон ерөнхий менежер Jahonnes Hobbing нарыг Монголд ирэхийг урьсан байна. Тэд өчигдөр 13.00 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан бөгөөд ирсэн даруйдаа театртай танилцаж, симфони найрал хөгжимчидтэй бэлтгэл хийсэн юм. Удирдаач Felix Reimann нь энэ сарын 8-нд тоглох В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуурийг удирдах бөгөөд 15-нд “Венецийн үдэш” гала тоглолтоо хийх аж.

Сонирхуулахад ХБНГУ-ын “Amadeus Kammerochester Dortmund” оркестрын захирал, ерөнхий удирдаач ноён Felix Reimann болон хөгжимчин, менежер Jahonnes Hobbing нь Улсын дуурь бүжгийн эрдмийн театртай хамтран ажиллах дөрвөн жилийн гэрээ байгуулсан гэнэ.

М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж