ОХУ 130 сөнөөгч онгоц нэмж авна

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

ОХУ 130 сөнөөгч онгоц нэмж авна

Ирэх таван жилийн дотор Оросын Агаарын хүчин шинээр 130 сөнөөгч онгоц худалдан авах тухай Оросын Агаарын хүчний хэвлэлийн төлөөлөгч ням гаригт мэдэгдлээ. Цэргийн болон иргэний зориулалттай нисэх онгоц нийлүүлэгч Сухой компанитай байгуулсан гэрээний дагуу нийт 70 сөнөөгч онгоцыг Оросын агаарын хүчинд хүргүүлэх бөгөөд тэдгээрийн 50 нь тусгай зориулалтын Су-35 Фланкер-Е, 10 нь тусгай зориулалтын сайжруулсан Су-27СМ Фланкер, тав нь тусгай зориулалтын Су-30М2 Фланкер-С байх юм.

Одоогоор зургаан бөмбөгдөгч Су-34 онгоцыг Оросын агаарын хүчинд хүлээлгэж өгөөд байгаа бөгөөд удахгүй дахин 25 онгоцыг нийлүүлэх юм байна. Оросын Агаарын хүчин Су-25УБМ загварын хос бөмбөгдөгч онгоцыг худалдан авахаар төлөвлөөд байна. Сүүлийн жилүүдэд Оросын Агаарын хүчин олон төрлийн шинэ сөнөөгч онгоцнуудыг худалдан авч байгаа бөгөөд тэдгээрээс туршилтын нислэг үйлдэж эхлээд байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж