
“Жэймс Задрога 9/11 Эрүүл мэнд, эдийн засгийн хохирол барагдуулах акт” нэртэй баримт бичгийн дагуу “Дэлхийн худалдааны төв”-ийн алан хядах ажиллагаанд өртөгсдөд зориулсан эрүүл мэндийн хөтөлбөрийг санаачилж, 2001 оны есдүгээр сарын 11-ны үйл явдлын хохирлыг барагдуулах сангаас эрүүл мэндээрээ хохирсон иргэдэд нөхөн олговор, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажээ. Энэхүү баримт бичгийг Зул сарын баярын өмнөхөн Конгрессоос баталсан юм байна. Обама гэр бүлийн хамт Зул сарын баярыг тохиолдуулан Хавай аралд амарч байгаа бөгөөд мягмар гариг гэхэд амралтаа дуусгаж, Вашингтонд хүрэлцэн ирэх ажээ.
Б. Энхцэцэг