Израилийн ерөнхийлөгч асанд ял оноов

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Израилийн ерөнхийлөгч асанд ял оноов

Израилийн хуучин Ерөнхийлөгч Моше Катзав 1998 онд Аялал жуулчлалын яамны сайдын албыг хашиж байхдаа эмэгтэй ажилтнаа хүчирхийлсэн хэргээр 5-10 жилийн ял сонсох болоод байна. Катзавыг хоёр удаагийн хүчингийн үйлдэл болон бусад хэд хэдэн гэмт хэргийг үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж Тель Авивын бүсийн шүүхэд дууджээ.

Шүүхийн шийдвэрийг уншсаны дараа Катзавыг баривчлалгүй гэрт нь харихыг зөвшөөрчээ. Шүүхээс түүнийг зугтах буюу хохирогч эмэгтэйчүүдэд дахин халдахыг завдахгүй гэж үзсэн тул баривчлан хорих тушаал гаргаагүй ажээ. Улсын прокурорын газраас түүний үйлдсэн хэрэгт 16 жилийн хорих ял оноохгүй гэж шинжээчид үзэж байгаа ч шүүхээс түүний ялыг хоёр сарын дотор оноох болно.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж