Тусгай элч Азийн орнуудаар айлчилна

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Тусгай элч Азийн орнуудаар айлчилна

Хойд Солонгос улсын талаархи бодлого хариуцсан АНУ-ын тусгай элч Стивэн Босуорф нь Өмнөд Солонгос, Хятад, Япон улсуудад энэ оны нэгдүгээр сарын гуравнаас долооны хооронд айлчлах гэж байна. Элчин сайд Босуорф нь Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод нэгдүгээр сарын дөрөвний өдөр, Хятадын нийслэл Бээжин хотод тавны өдөр айлчлах бөгөөд нэгдүгээр сарын зургааны өдөр Японы нийслэл Токио хотод айлчлах ажээ. Тэрбээр гурван улсын засгийн газрын тэргүүдтэй уулзан, Солонгосын хойгийн асуудлаар яриа хэлэлцээр хийж, дараачийн алхмаа тодорхойлох ажээ. Зургаан талт хэлэлцээрийн тусгай төлөөлөгч Элчин сайд Сүнг Ким нь Элчин сайд Босуорфын хамт Сөүл, Бээжинд айлчлах юм байна.

Хойд Солонгосын тэргүүлэх гурван сонины хамтарсан Шинэ оны эхний нийтлэлд Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс нь Солонгосын хойгийг цөмөөс ангид байлгах тухай онцлон нийтэлжээ. Тэрхүү нийтлэлд “Хойд Солонгос улс нь Зүүн хойд Азид энх тайван тогтоож, Солонгосын хойгийг цөмөөс ангид байлгахад өөрийн баримталж буй чиг шугаманд бат зогсох болно. Хойд болон Өмнөдүүдийн хооронд бий болсон хурцадмал байдлыг аль болох яаралтай намжааж, хоёр улсын харилцааг сайжруулж, эргэн нэгдэхийн төлөө илүү нухацтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно” гэжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж