Шинэ оны эхний гарааны ялагч Ивица Костелич

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Шинэ оны эхний гарааны ялагч Ивица Костелич

Уулын цанын дэлхийн цомын тэмцээн өрсөлдөөнтэй үргэлжилсээр байна. Уг тэмцээний 2011 оны эхний гараа Германы Мюнхен хотын Олимпик паркт боллоо. Мюнхений гараа нь эмэгтэй, эрэгтэй төрлүүд зэрэг явагдсанаараа онцлогтой байсан юм. Эмэгтэй тамирчдын өрсөлдөөн сонирхогчдын таамаглалаас нэлээд зөржээ. Өөрийн улсдаа уралдаж байгаа, олимпийн аварга Мариа Риш энэ гараанд тааруухан байсан нь олон хөгжөөн дэмжигчдийн сэтгэлийн гонсойлгожээ. Тэрбээр эхний наймд ч шалгарч чадаагүй юм. Харин ням гаригийн гол баатар нь Шведийн Мариа Пиетиля Холмнер байсан юм. Түүний хувьд гараа бүртээ өрсөлдөгчөө бууган авч байснаар финалд шалгарчээ. Харин финалын уралдаанд Словенийн тамирчин Тина Мазег буулган авч, энэ өдрийн эхний ялагчаар тодорсон байна. Гэхдээ Швэд бүсгүйн түрүү нийлбэр оноонд төдийлөн нөлөөлж чадсангүй. Нийлбэр оноогоор Германы тамирчин Мариа Риш тэргүүлж байгаа бол АНУ-ын тамирчин Линдси Вонн удаалж байна. Харин эрэгтэйчүүдийн гараа сонирхолтой өрнөлөө.  Энэ гараанд Хорватын тамирчин Ивица Костелич тун одтой байж, ялагчаар тодорчээ. Түүний хувьд эхний шатандаа сулхан өрсөлдөгчидтэй таарч байсан юм. Харин финалд түүнийг Францын туршлагатай тамирчин Жулиэн Лизеру хүлээж байлаа. Гэсэн ч Костелич өрсөлдөгчөө торох зүйлгүй ялснаар Германы гарааны ялагч болжээ. Эрэгтэйчүүдийг нийлбэр оноогоор Австрийн цаначин Майкл Вальхоффер тэргүүлж байгаа бол Швейцарийн Сильван Цубригген, АНУ-ын Тед Лижети нар удаалж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж