Ах дүү хотуудын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Ах дүү хотуудын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ

Нийслэлийн биеийн тамирын газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ах дүү хотуудын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр МУБИС-ийн харьяа Биеийн тамирын дээд сургуулийн зааланд эхэллээ. Ах дүү хотуудын гэж нэрлэсний учир нь хойд хөршийн хилийн дагуух хотууд энэ тэмцээнд оролцдогтой холбоотой юм. Долоо дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа энэ тэмцээнд 54 багийн 400 гаруй өсвөрийн тамирчид оролцож байна. Тэмцээнд ОХУ-ын Иркутск, Ангарск хотуудаас нийт таван баг ирж оролцож байгаа юм.  Монголын багуудын хувьд Улаабаатар хотоос гадна Налайх, Багануур дүүргүүд, Хялгант тосгоны тамирчид өрсөлдөж байна. Дөрвөн насны ангиллаар зохиогдож байгаа тэмцээний аваргууд энэ сарын 7-нд тодорно.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж