Иргэдийн санал гомдлыг хүлээж авч байна

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Иргэдийн санал гомдлыг хүлээж авч байна

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг шуурхай барагдуулах зорилгоор өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн “иргэдийн хүлээн авах өрөө”-г шинээр нээн ажилуулж эхэлсэн. Ингэснээрээ иргэдэд төрийн үйлчилгээ түргэн шуурхай хүртээмжтэй хүрэхэд юу саад болж байгаа болон төрийн үйлчилгээ, нутгийн удирдлагуудад хандан өөрийн санад хүсэлт, өргөдөл гомдлоо хүргэх боломж нээгдсэн юм. Өнгөрсөн хугацаанд бичгээр 210 өргөдөл гомдол хүлээн авсан бол биечлэн 141 иргэдэд зөвлөгөө мэдээлэл хүргэжээ. Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдолд хуулийн дагуу хугацаанд нь хариулт өгч ажилласан байна.

Энэ өрөөндөө зөвхөн иргэдийн санал хүсэлтийг авдаг байсан бол 10 сараас эхлэн зөвлөгөө мэдээллийн үйлчилгээг нэвтрүүлжээ. Энэ нь төрийн 17 байгууллагын 90 гаруй үйлчилгээний талаар мэдээллийн сантай болж, түүгээрээ дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээний талаар үнэн зөв мэдээлэл хүргэх Бизнес ширээ үйлчилгээ юм. Үүнээс гадна санал хүсэлтийн хайрцаг, санал хүсэлтийн дэвтрийг иргэд өөрсдийн санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж болох юм. Төрийн байгууллагын хүнд суртал, ажилтнуудын зан харьцааны тухай ч олон санал ирдэг байна.  Харин өөрийн нэр холбогдох утсаа бичиж ирүүлээгүй тохиолдолд тэр талаар хариуцлага тооцох боломжгүй байдаг тухай ч хэлж байлаа. 2010 онд төрийн удирдлагын талаар хийгдсэн томоохон ажлын нэг нь энэхүү иргэдийг хүлээн авах өрөө болсон юм.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж