Шилдэг бүтээн байгуулалттай хотоор шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Шилдэг бүтээн байгуулалттай хотоор шалгарчээ

Дархан-Уул аймагт өнгөрсөн онд орон нутгийг дэмжих чиглэлээр орон нутаг, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийтдээ 9 тэрбум 323 сая төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн байна. Боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц гээд олон салбарт хийгдсэн эдгээр ажлуудын ихэнх тендэрийг нээлттэй явуулсан, төсвийн төлөвлөгөө гүйцэтгэлийг ард иргэдэд нээлттэй ил тод мэдээлж байсан нь Монгол Улсын хөгжлийн чиг баримжаа болох иргэдийн оролцоонд тулгуурласан сайн засаглалыг хэрэгжүүлэх нэг үндсэн үзүүлэлт болсон юм. Мөн эдгээр хөрөнгө оруулалтыг ил тод нээлттэй байх зарчмын хүрээнд ажилласан гэж санхүү төрийн сангийн хэлтсээс мэдэгдэж байна. Харин хөрөнгө оруулалтаар 920 сая төгрөгөөр 57,4 мянган м2 талбай бүхий орон сууцны дээвэр засварын ажил, 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар төрийн байгууллагуудын хяналтын нэгдсэн системийг ашиглалтанд оруулсан, үер усны болзошгүй гамшгаас сэргийлэх 4,5 км үерийг суваг байгуулах ажлыг шинээр эхлүүлэн 832 сая төгрөг зарцуулсан зэрэг томоохон бүтээн байгуулалтыг нэрлэж болохоор байна.

Мөн 2010 оныг “Дархан хотын 50 жилийн ойг угтсан бүтээн байгуулалт”-ын жил болгон зарлаж дэвшүүлсэн зорилтын хүрээнд 4.2 га газарт ногоон байгууламж, усан оргилуур бүхий “Дархан-50“ цогцолборын бүтээн байгуулалтад иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 68.5 сая төгрөгийн материалын, 76,0 сая төгрөгийн мөнгөн хандив, 8.6 сая төгрөгийн машин, механизмийн дэмжлэг туслалцаа үзүүлж бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Мөн ТА төслийн хүрээнд аймгийн хэмжээнд 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн юм. Ийнхүү энэ онд хийгдсэн ажлуудыг дүгнэн үзвэл 2010 он бүхэлдээ бүтээн байгуулалтын жил болж чаджээ. Үүнийг ч гэрчилж монголын барилгын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан цамхаг-2011” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас шилдэг Бүтээн байгуулалттай шилдэг хотоор шалгарсан байна.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж