Нэг шүүгч 388 хэрэг шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Нэг шүүгч 388 хэрэг шийдвэрлэжээ

Дархан-Уул аймгийн сум дундын шүүхийн хувьд өнгөрөгч 2010 онд иргэний 2381 нэхэмжлэл хүлээн авч, 2062 хэрэг шийдсэн нь өмнөх жилтэй харьцуулахад 5,3 хувиар өссөн үзүүлэлтэй байна, эрүүгийн 247 гэмт хэрэгт 339 хүнд ял шийтгүүлсэн бөгөөд насанд хүрээгүй 30, 21 эмэгтэй хүн ял шийтгэгджээ. Гэмт хэргийн хувиар нь авч үзвэл бусдын эд хөрөнгийг хулгайлах, дээрэмдэх болон танхайрах гэмт хэрэг өндөр үзүүлэлттэй гарсан байна. 2010 онд сум дундын шүүхийн нэг шүүгч ойролцоогоор 388 хэрэг шийдвэрлэж, ажлын ачаалал 11,3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж