Шинэ оны анхны нар харах аялал боллоо

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Шинэ оны анхны нар харах аялал боллоо

Шинэ оны анхны нар харах аялал энэ сарын нэгний өдөр боллоо. Сүхбаатар аймгийн Аялал жуулчлалын “Хөгжлийн гарц” Төрийн бус байгууллагаас зохион байгуулсан уг аялал аймгийн төвөөс урагш 30 гаруй километрийн зайд орших Баяншарга уулан дээр гарч, өглөөний нар мандахыг харах байлаа. Аялалд 50 гаруй тээврийн хэрэгсэл, 200 орчим хүн оролцлоо. Шинэ оны анхны нар өглөөний 08 цаг 11 минутанд мандсан. Эрч хүч, энерги бүхнийг шингээсэн тэнгэрийн эрхэсийг харах аялалд оролцогчид бүгд сэтгэл тэнүүн байсан юм. Шинэ оны анхны нар харах аялалыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм.Нар харах аялалд оролцогчид уулын оргил булаалдах, цасны сумо зэрэг тэмцээнээр авхаалжаа сорилоо.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж