Хэвлэлийнхэн анх удаа шинэ жилийг тэмдэгллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Хэвлэлийнхэн анх удаа шинэ жилийг тэмдэгллээ

Cүхбаатар аймгийн хэвлэлийн салбарынхан энэ жил анх удаа шинэ жилийн баяраа хамтдаа тэмдэгллээ. Нийгмийг хөтөлж, олон түмнийг гэгээрүүлэх их ажилд цаг наргүй зүтгэдэг сэтгүүлчид, хэвлэлийн  ажилчид баярын цэнгүүнээ  нэгдүгээр сарын 2-нд зохион байгуулсан юм.

Шинэ оны анхны шинэ жилийн баярыг эхлүүлсэн Сүхбаатарын сэтгүүлчид салбарын болон, орон нутгийн удирдлагын шагналыг хүртлээ. Ардчиллын үйл хэргийг түгээн дэлгэрүүлэхэд дөрөв дэх засаглалын үүргийг биелүүлж, ажилдаа амжилт гаргасан BBS телевизийн сэтгүүлч Д.Улаанаа, Ц.Энхбаатар, Г.Баярцогт нарыг Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар шагналаа. Мөн байгууллагын шилдэг ажилчдыг ч шагнасан.

Тус аймагт хоёр телевиз, богино долгионы FM радио, нэг сонин үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнээс гадна хэвлэлийн гурван компани зах зээлээ олон ажиллаж байна.

Аймгийн Засаг дарга хэвлэлийнхэнд баярын үеэр нь багагүй сюрприз барьж, аймгийнхаа сэтгүүлчдийн салбар зөвлөлийн бүх гишүүдэд ирэх зун Дарьганга сумын амралтын газарт гурав хоног амрах эрхийг бичиг бэлэглэв.

Д.Улаанаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж