165 аж ахуйн нэгж татан буугджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

165 аж ахуйн нэгж татан буугджээ

Дархан уул аймгийн хэмжээнд энэ онд 165 аж ахуйн нэгж татан буугджээ. Харин үүний цаанаа үйл ажиллагаа явуулаагүй олон компани байгаа нь нууц биш. Харин 2009 онд 148 компани бүртгэгдсэн бол 2010 онд 188 компани шинээр хуулийн этгээдийн эрхийн бүртгэлд бүртгүүлсэн байна. Харин эсрэгээрээ татан буугдсан аж ахуйн нэгжийн тоо 165 байгаа юм. Бизнесийн орчны шинэтгэл хэрхэн явагдаж чадсаны бас нэгээхэн үнэлэмж нь энэ болох байх. Бизнес эрхлэгчдийн хувьд ч шинэчлэгдсэн зүйл бага байгааг гэрчилж байна. Харин ирэх 2011 онд энэ шинэчлэл үргэлжилнэ гэдэгт олон бизнес эрхлэгчид итгэж найдаж байгаа аж.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж