МАН-ын гишүүдэд батлах гардууллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

МАН-ын гишүүдэд батлах гардууллаа

Өнөөдөр МАН-д 1000 хүн элсэн батлахаа гардан авлаа. Соёлын төв өргөөнд уг арга хэмжээ болсон бөгөөд МАН-ын батлах буюу Бат илэрхийлэхийг гардуулах ажиллагааг намын дарга, Монгол Улсын засгийн газрын тэргүүн С.Батболд үг хэлснээр эхлүүлсэн байна.

Бат илэрхийлэхийг гардуулах ажиллагаанд МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Очирбат, Б.Даш-Ёндон, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж тэргүүтэй ахмад улс төрчид, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ардын жүжигчин Б.Зангад нарын урлаг соёлын зүтгэлтнээс гадна Дэслэгч генерал Ц.Тогоо, Гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар Бат илэрхийлэхээ гардан авлаа.

Өнөөдөр нийслэлээс эхлэж буй энэхүү аян 14 хоногийн турш үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 1026 намын үүрийн нийт 150 мянган гишүүний Бат илэрхийлэхийг гардуулж дуусах юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж