Оюутны цахим картыг МОХ хариуцна

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Оюутны цахим картыг МОХ хариуцна

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлэн оюутны цахим картыг нэвтрүүлсэн. Одоогоор нийслэлийн хэмжээнд  80 мянган оюутан цахим картаар зорчиж байгаа бөгөөд цахим картыг үйлчилгээнд нэвтрүүлэх, хэвлэх ажлыг нийслэлийн Нийтийн тээврийн газар зохион байгуулж ирсэн. Тус байгууллагаас өнгөрсөн онд их дээд сургууль, коллеж мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, оюутны байгууллагатай хамтран сурагч оюутны анкет материалыг бүрдүүлж, мэдээллийн баазыг үүсгээд буй юм. Харин энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн оюутны цахим картын захиалга авах, хэвлэх, түгээх, сунгалт хийх зэрэг ажлыг төрийн бус байгууллагууд хариуцахаар болсон байна. Монголын оюутны холбоо /МОХ/, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо гэсэн байгууллагууд гүйцэтгэхээр болжээ. Нийтийн тээврийн газрын зүгээс  цахим картын ашиглалтад хяналт тавьж ажиллахаар гэрээнд тусгажээ. Иймээс оюутнууд шинээр цахим карт авах болон сунгалт хийлгэхдээ оюутны байгууллагадаа хандах хэрэгтэй юм байна.  Өмнө нь олгосон оюутны цахим картын хүчинтэй хугацаа 2011 оны хоёрдугаар сарын 15 хүртэл  үйлчлэх ажээ.

Д.Цээнэ

    
    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж