Парламентын сэтгүүлчид ажил хаяж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Парламентын сэтгүүлчид ажил хаяж эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлан гаргасан. Тус хуулийн зарим зүйл, заалт нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөг хязгаарласан хууль зөрчсөн эрх зүйн зохицуулалт боллоо гэж парламентийн сэтгүүлчдийн холбоо үзэж байна. Мөн энэ асуудлын цаана байнгын хорооны хуралдаанд бизнесийн болоод хэн нэгний эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг болохоор үүний цаана бохир ашиг сонирхол ноцтой асуудал үүсгэж байна гэж сэтгүүлчид үзэж байна. Тиймээс Монголын парламентын сэтгүүлчдийн нэгдсэн холбооныхон өнөөдөр хуралдаж,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан бүрэн эрхийнхээ дагуу уг асуудалд хориг тавихыг хүссэн мэдэгдэл хүргүүллээ. Энэ талаар Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн Ж.Алтангэрэл, Д.Цэрэн-Очир нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ асуудлаас үүдэн парламентын сэтгүүлчид цаашид хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн мэдээлэл олж авах эрх чөлөөг хязгаарласан хуульд эргэж өөрчлөлт оруултал улс төрийн үйл ажиллагааг сурвалжлахгүй гэдгээ мэдэгдээд байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж