Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Чилид газар хөдлөв

Өнгөрсөн жилийн газар хөдлөлтийн архивын зургаас

Рихтерийн шаталбараар 6,5 баллын хүчтэй газар хөдлөлт Чилийн төв ба өмнөд мужуудад бүртгэгдсэн тухай La Nacion хэвлэл мэдээлсэн байлаа.

Газар хөдлөлтийн төв нь Темуко хотоос баруун хойд зүгт 70 км-ийн зайтай далайн гүнд 17 км-т байсан гэнэ.

Хохирол ба сүйрэл гараагүй ба зарим хотуудад хүмүүс сандралд орж, цахилгааны тасалдал гарсан байна. Цунамийн түгшүүр зарласан байснаа цуцалжээ.

Чилийн их сургуулийн сейсмологийн төвөөс мэдээлснээр газар хөдлөлтийн хүч АНУ-ын Геологийн албаны мэдээний 7,1 биш 6,5 балл болжээ.

 Сануулахад, өнгөрсөн жилийн хоёрдугаар сарын сүүлчээр Чилид 8,8 баллын хүчтэй сүйрлийн газар хөдлөлт болон 800 хүн үрэгдэж, хоёр сая хүн хэлмэгдсэн юм. 

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж