”Ла Фамилиа” эвлэрэл зарлав

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

”Ла Фамилиа” эвлэрэл зарлав

Мексик цагдаа мафийнханд буудагдсан машиныхаа дэргэд. АР агентлагийн архивын зураг

Мичоакан мужийн Мексикийн хар тамхины наймааны "Ла Фамилиа" наркокартель нэг сарын эвлэрэл зарласан тухай Associated Press даваа гаригт мэдэгджээ.

Хар тамхины наймаачид нэгдүгээр сарын эцэс хүртэл гэмт хэрэг гаргахгүйгээр амлаж байна. Үүгээр тэд гэмт хэрэгт хамаатай гэж тэднийг зарлаад байгаа эрх баригчдын буруутгал хамаагүй гэдгээ харуулж байгаа гэнэ.

Орон нутгийн хэвлэлээр дамжуулсан тэдний мэдэгдэл үнэн эсэх нь батлагдаагүй байна. Мексикийн эрх баригчид сүүлийн үед "Ла Фамилиа" бүлгийн хүчин суларсан гэж үзэж байгаа юм. Уг бүлгийн лидерүүдийг устгаж, баривчилгаа явуулсны үр дүнд тэдний нөлөө буурчээ. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард тэр бүлгийн тэргүүн Насарио Морено Гонсалесийг устгасан ба дараа нь гэмт хэрэгтнүүд Мичоакан хотын бүх замыг хаан үймээн гаргасан байв. Үүнээс хэд хоногийн өмнө цагдаагийнхан уг бүлгийн удирдагч нарын нэг Хосе Антонио Аркосыг баривчилжээ.

"Ла Фамилиа" бүлэг нь хагас шашины номнолтой, гэр бүлийн үнэт зүйлийг дээдэлдэг гэх байгууллага бөгөөд хэт харгислалтай үл тааран “Булангийн Картель” гэх бүлгээс салсан байв. Морено бүлгийнхэндээ хар тамхи хэрэглэх мөн Мексикт мансууруулах бодис тараахыг хориглосон байжээ.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж