Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлнэ гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид мэдэгдэл хүргүүлнэ гэв

Бусдын гарт 14 настай охиноо алдсан
Ц.Гончиг маргааш ард түмэндээ хандаж хүсэлт гаргах бөгөөд энэ үеэр
Ерөнхийлөгчид хандан мэдэгдэл хийх юм байна. Уг мэдэгдэлд “Ерөнхийлөгч
өө  одоогоос гурван жилийн өмнө бяцхан охины минь амь насыг санаатай
бүрэлгэсэн Ө.Хэрлэнчимэг нарын найман хүнийг шүүх өнөөдрийг хүртэл
яллахгүй байна. Би Шүүх прокурорын байгууллагын үүдэнд гурван зун,
гурван намрыг үдлээ. Миний бяцхан охиныг хороосон этгээдүүдийн гэм
бурууг хэлэлцэхгүй өдий хүрч байгаад миний уур бухимдал эцэстээ хүрч
байна. Тиймээс Монгол Улсын  Ерөнхийлөгч та энэ хэргийг анхааралдаа
аваач, гэмт хэргийн улмаас хохирсон олон арван эцэг эхчүүдтэй өөрийн
биеэр уулзаач. Эгч дүү хоёрыг  зэрэмдэглэсэн этгээд өршөөгдлөө. Найман
настай охиныг хүчирхийлж, амь насыг нь хохироосон хэрэг ч гарлаа.
Тиймээс Эрхэм Ерөнхийлөгч та Өршөөл үзүүлэх тухай хууль болон цаазын
ялаас татгалзах тухай саналаа эргэн нэг хараач. Хэрэв энэ мэдэгдэлд ямар
нэгэн хариу  өгөхгүй бол би 18 аймаг, гурван хотын иргэдээс таныг
огцруулах тухай гарын үсэг цуглуулах болно. Миний Mонголын ард түмэн
намайг дэмжиж байвал сонин хэвлэлээр дамжуулан гарын хээгээр
баталгаажуулсан гарын үсгээ илгээгээрэй” гэжээ. Тэрбээр маргааш 12.00 цагт
“Монгол ньюс”-ын байранд хэвлэлийн хурал хийж, энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна.
Хохирогч  Ц.Гончиг гуайн 14 настай охиныг 2008 оны долдугаар сард
Ө.Хэрлэнчимэг нарын найман хүн  бүлэглэн, амь насыг нь егүүтгэсэн гэх хэрэгт
сэжигтнээр татагдан шалгуулсан ч мөрдөн байцаах ажиллагаа хоёр жил гаруй хугацаанд
сунжирч байгаа юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж