Кинотеатрын дээвэр нурав

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Кинотеатрын дээвэр нурав

Австралийн Шинэ Өмнөд Уэльс мужид кинотеатрын өлгөмөл тааз ба дээвэр үзэгчид дээр нуран унасан тухай орон нутгийн АВС телевиз даваа гаригт мэдээлсэн байна.
Сидней хотоос 175 км-ын зайтай Батхерст хотод уг хэрэг  орон нутгийн цагаар 12:45 орчим гарсан байна.

Нийтдээ 46 хүн бага зэргийн гэмтэл авсан гэхдээ нуранги дор хүн үлдээгүй гэж  ABC мэдээлсэн боловч Agence France-Presse нутгийн цагдаагийнханы мэдээнд үндэслэн дээврийн нурсан хэсэгт 16 хүн үлдсэн гэжээ.

Аврагчдын мэдээгээр кинотеатрын хоёр танхимд нийтдээ 50 орчим үзэгчид байжээ. Дээвэр нь тэр нутагт орсон хүчтэй борооны дараа нурсан гэнэ. The Sydney Morning Herald сонинд бичснээр өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард бас л борооны дараа Батхерст хотын Woolworths супермаркетын дээвэр нурсан байлаа.

Одоо энэ мужид Герман, Францыг нийлүүлсэн хэмжээний газар усанд автаад байгаа юм. Хүчтэй борооны улмаас  болж байгаа үерт нийт 200 мянган хүн хэлмэгдээд байна. Амь үрэгдсэн хүмүүс ч байгаа ажээ.

Эх сурвалж: Лента. Ру. Бэлтгэсэн: Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж