Германы удирдаач Монголд ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Германы удирдаач Монголд ирлээ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид шинэ оны эхний үзвэрээ суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увидаст лимбэ” дууриар нээх юм. Учир нь энэ жил Германы суут хөгжмийг зохиолч В.А.Моцартын мэндэлсний 255 жилийн ой тохиож байгаа аж. Иймд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал, хатагтай Б.Сэргэлэн “Увидаст лимбэ” дуурийг удирдах Германы нэрт удирдаач Феликс Рейманыг эх орондоо ирэхийг урьжээ. Германы удирдаач Феликс Хелмон урилгыг дуртайяа хүлээн авсан бөгөөд өнөөдөр Монголд ирлээ. Одоо Германы удирдаач Феликс Рейман нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театртай танилцаж байгаа юм.

М.Урин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж