Энэтхэгт цочир хүйтэрч байна

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Энэтхэгт цочир хүйтэрч байна

Гэнэтийн цочир хүйтрэлт Энэтхэгийн хойд хэсэгт болж, иргэдийн өдөр тутмын амьдралд саад учруулж байна. Энэтхэгийн нийслэл Дели хот болон Энэтхэгийн харъяаны Кашмир, Харяана, Панжаб, Уттар Прэдеш зэрэг мужуудад огцом хүйтрэлт хамгийн ихээр болж байна. Ойрын хэдэн жилд тохиолдоогүй огцом хүйтрэлт болж байгаа Дели хотод их хэмжээний манан бууж, хот хоорондын нислэгүүд олноороо саатаж байна.

Энэтхэгийн баруун хэсгийн айл өрхүүд төвийн халаалтанд холбогдох нь ховор байдаг тул гэнэтийн хүйтрэлт тэдний өдөр тутмын амьдралд ихээхэн сөргөөр нөлөөлж байгаа аж. Халуун уур амьсгалтай Кашмирын нийслэл Шринагарт хүйтний эрч хамгийн их чангарч, ням гаригт температур -23 градус хүртэл хүйтэрчээ. Кашмирыг Энэтхэгтэй холбодог хурдны зам хунгар цасанд боогдон хаагджээ. Энэтхэгийн орон гэргүй иргэд олноороо бөөгнөрөн гудамжинд гал асааж дулаацаж байгаа бол Дели хотын хоног төөрүүлдэг газрууд ачааллаа дийлэхээ больжээ. Түүнчлэн хүйтний улмаас Уттар Прэдешт таван хүн амиа алдсан бол Кашмирт дахин гурван хүн амиа алдсан байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж