Бага насны охидыг хүчирхийлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Бага насны охидыг хүчирхийлжээ

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн шөнө 33 настай эрэгтэй найман настай охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ. Уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Мөн оны өмнө буюу өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн харьяат 40 настай эрэгтэй Э сэтгэцийн эмгэгтэй 10 настай охиныг хүчирхийлсэн ноцтой хэрэг ч гарчээ. Одоогоор хүчирхийлэлд өртсөн охин Сэтгэцийн эмгэг судлалын төвд хэвтэн эмчлүүлж буй бөгөөд биеийн байдал нь хүндэвтэр байгаа аж.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж