Баг зүүж дээрэм хийжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Баг зүүж дээрэм хийжээ

Өнгөрөгч сарын 31-нээс нэгдүгээр сарын 01-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын малчин М-ийн гэрт үл таних хоёр хүн орж ирэн эд зүйлийг нь дээрэмджээ. Тэд  хар малгай өмсч, нүүрэндээ баг зүүсэн байсан бөгөөд иргэн М-ийн гэрээс мөнгөн тоногтой эмээл хазаар, мөнгөн аяга, 500 орчим мянган төгрөгийг айлган сүрдүүлж дээрэмдээд зугтсан аж. Цагдаагийнхан тэднийг эрэн сурвалжилж өчигдөр нийслэл хотоос баривчилсан байна. Гэмт этгээдүүд 20 орчим насны Төв аймаг, Улаанбаатар хотын харьяат эрхэлсэн тодорхой ажилгүй залуус байжээ. Хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж