П.Дашийн хэргийг дахин байцаалтад буцаалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

П.Дашийн хэргийг дахин байцаалтад буцаалаа

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хоёр жилийн турш шалгаж шат шатны шүүхээс 4.6 жилийн хорих ял сонсч байсан Онцгой байдлын ерөнхий газрын дарга асан П.Даш, нөөц бүрдүүлэлтийн газрын дарга асан Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг өнөөдөр нийслэлийн Прокурорын газраас дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Үндэслэл нь  уг хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийсэн гэж  хяналтын прокурор үзсэн аж. Эл хэрэгт яллагдагчаар татагдсан П.Даш болон Л.Алтангэрэл нарыг хууль хяналтынхан улсын нөөц бүрдүүлэлт хийж улсад 300 сая төгрөгийн хохирол учруулсан, зарим бараа материал, машин техникийг тендергүй авсан, холбогдох хууль дүрмийг ноцтой зөрчсөн хэмээн буруутгаж анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх ялыг оноосон ч Дээд шүүх хэргийг хянан хэлэлцэж  хуулийн зүйл ангийг  буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2009 оны тавдугаар сард нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж