Хэнтий аймгийн Цэ
нхэрмандал суманд иргэдийн хуримтлалын зургаан бүлэг байгуулагдаж, Хот байгуулалтын мэдээлэл судалгааны төв буюу АССА хөгжлийн сангаас долоон сая төгрөгийн төслийн санжүүжилт авч ажиллаж байна. Тус суманд “Орон нутгийн засаглалыг дэмжих хөтөлбөр”-ийн 4,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн байгуулж, гудамжны гэрэлтүүлэгтэй болж байгаа бол “Тогтвортой амьжиргаа-2” төслийн 26,3 сая төгрөгийн санхүүжилтээр бэлчээрийн менежментийн дөрвөн төсөл хэрэгжүүлж байгаа аж.

И.Байгалмаа