Бор-Өндөрт 120 гаруй гадаадын иргэд амьдардаг

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Бор-Өндөрт 120 гаруй гадаадын иргэд амьдардаг

Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод хүн ам орон сууцны тооллогоор 2481 өрхийн 9298 хүн ам тоологджээ. Үүн дотор гадаадын 128 иргэн бүртгэгдсэн байна. Мөн 2010 оны жилийн эцсийн мал тооллогоор 40220 толгой мал тоологдсон нь өнгөрсөн оныхоос 288 малаар өссөн үзүүлэлттэй байна. Харин тус аймгийн Өлзийт тосгонд 1110 хүн, 43140 толгой мал тоологджээ.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж