Багийн засаг дарга нар унаатай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Багийн засаг дарга нар унаатай болжээ

Төрийн албыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд улам ойртуулах зорилгоор Хэнтий аймгийн хэмжээнд “Багийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд нийт 76 багийн засаг даргыг унаагаар, 83 багийн даргад зургийн аппарат олгож, долоон сумын 11 багийн төвийг шинээр барьж бүх багийн тохижилтод зориулж тус бүр хоёр сая төгрөгийн санхүүжилт олгон дэмжлэг үзүүлсэн байна. Мөн Жи-мобелийн сүлжээ бүхий 13 сумын Засаг даргын Тамгын газарт интернетийн модем олгож төрийн үйлчилгээг цахим хэлбэрт оруулах анхны алхам хийгдлээ. Иргэддээ төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, авилгагүй ил тод орчныг бүрдүүлж, үйл ажиллагаагаа нээлттэй мэдээлж ажиллахаар уриалга гарган мөрдөж ажилласан аж.

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж