Б.Хурцын шүүх хурал нөгөөдөр болно

Хуучирсан мэдээ: 2011.01.03-нд нийтлэгдсэн

Б.Хурцын шүүх хурал нөгөөдөр болно

Их Британийн “Court of Magistrate of Westminster” шүүх танхимд нөгөөдөр Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хурал болно. Шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж оролцох Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар маргааш Лондонг зорих аж. Уг шүүх хуралд Англи улсад суугаа Тусгай үүрэг гүйцэтгэгч Ц.Болор, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны Зөвлөх Н.Батаа нар манай улсыг төлөөлөн оролцоно. Зарим эх сурвалж 2003 онд Герман улсаас хулгайлагдаж ирсэн Д.Энхбат агсны эхнэрийг Б.Хурцын шүүх хуралд оролцоно гэсэн ч Гадаад харилцааны дэд сайд Б.Болор үүнийг няцааж байна. Учир нь уг шүүх хурлын үеэр Д.Энхбаттай холбоотой ямар нэгэн асуудал хэлэлцэхгүй юм байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж